Доналд Трамп: АНУ коронавирусийн оргил үед бэлэн

Доналд Трамп: АНУ коронавирусийн оргил үед бэлэн

Даваа гарагт Цагаан ордонд хийсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн танилцуулгын үеэр АНУ-ийн ерөнхийлөгч Доналд Трамп "Яг одоогийн байдлаар  10 компани коронавирусээр өвчлөгсдөд зориулсан эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэж байна. Бид үүнээс ч илүүг үйлдвэрлэх чадвартай. Үнэнийг хэлэхэд ямар ч улс орон үүнийг хийж чадахгүй” гэжээ.

Эрдэмтдийн тооцоолж буй халдварын урьдчилсан оргил үед шаардлагатай уушгины агааржуулагч бүх өвчтөнүүдэд хангалттай байх уу гэсэн асуултад Ноён Трамп "Миний бодлоор бид маш сайн байх болно" гэж хариулжээ.

Мөн тэрээр вирусийн эсрэг тэмцэлд засаглалынхаа гаргасан ахиц дэвшилд баяр хүргэх хэрэгтэй хэмээн нэмжээ. Одоогийн байдлаар АНУ-д коронавирусийн 160 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 3167 хүн нас бараад байна.

М.Тэргэл




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө