Гэрийхэндээ халдвар тараахаас сэргийлэн гаражиндаа майхан барьж, өөрийгөө тусгаарлажээ

Гэрийхэндээ халдвар тараахаас сэргийлэн гаражиндаа майхан барьж, өөрийгөө тусгаарлажээ

АНУ-ын Калифорни мужийн эмч Тимми Ченг коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж, ээлжээ дуусгасны дараа гэрийнхээ гаражинд майхан барьж, өөрийгөө тусгаарлажээ.

Тимми Ченг хэлэхдээ “Би эмнэлгээс ирээд гэрийнхэндээ халдвар тараахаас сэргийлэн машиндаа нэг хоносон. Дараа нь эмнэлэгт буцан очиж дөрөв хоносон. Үүний дараа эхнэр маань гаражинд өөрийгөө тусгаарлах санааг гаргасан” гэжээ.

Тимми майхандаа зөөврийн компьютер, дэр, гудас зэргийг байрлуулан, гэрийхэн нь үүдэнд нь хоол, хэрэгцээний зүйлсийг үлдээж байгаа юм байна.

Эх сурвалж: Californianews