Ахуйн газ үнэртсэн хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алджээ

Ахуйн газ үнэртсэн хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алджээ

Өнгөрсөн ням гарагт /2019.06.11/ Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 17-18 насы хүү яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн иржээ. Тэрбээр Чингүүнжавын хөшөөний дэргэд ахуйн газ үнэрлэж байгаад ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч амь насаа алдсан байна. Тэрбээр, тодорхой оршин суух хаяггүй, ахуйн газ үнэрлэснээс гадна харагдах ил шархгүй амь насаа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр газ үнэртэн мансуурсан иргэдэд Зөрчлийн хуульд зааснаар торгууль оногдуулдаг аж. Харин насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хийг хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог юм байна.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө