АНУ-д амны хаалтыг дахин ариутгах аппарат ашиглаж эхэлжээ

АНУ-д амны хаалтыг дахин ариутгах аппарат ашиглаж эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд коронавирус халдвар хурдацтай нэмэгдэж буй АНУ-д “N95” амны хаалтыг ариутгаж, халдваргүйжүүлэн дахин хэрэглээнд оруулах машиныг ашиглах зөвшөөрөл олгожээ.

Энэхүү аппаратаар нэг амны хаалтыг ариутган ойролцоогоор 20 удаа хэрэглэх боломжтой юм байна.

Ингэснээр нэг машин өдөрт 120 гаруй амны хаалтыг ариутгах боломжтой хэмээн ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа мэдээллээ.