СУРВАЛЖИЛГА: "Сайн" ломбардыг дээрэмдсэн этгээдүүд ажилчдыг нь хүлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэв

СУРВАЛЖИЛГА: "Сайн" ломбардыг дээрэмдсэн этгээдүүд ажилчдыг нь хүлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэв

Өнгөрсөн даваа гаригт /2020.03.30/ Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойд байрлах “Сайн” ломбардыг дээрэмдсэн талаарх мэдээлэл цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан билээ. Бид энэхүү мэдээллийн мөрөөр Эрдэнэтолгойг зорьж, эх сурвалжуудаас чухам ямар үйл явдал болсныг тодруулсан юм.

ЛОМБАРДЫГ ДЭЭРЭМДСЭН ХЭРЭГ ҮНЭХЭЭР ГАРСАН УУ?

Эрдэнэтолгойн “Сайн” ломбардын орчимд бизнес эрхэлдэг хүмүүс болон, тэр хавийн хэд, хэдэн иргэн “Дээрмийн хэрэг гарсан талаар сонссон. Үнэхээр тийм хэрэг гарсан нь баттай” гэж байлаа. Тус ломбардаас гарч буй нэгэн иргэнтэй уулзахад “Өнөөдөр миний ломбардад тавьсан эд зүйлийн хугацаа дуусч байсан юм. Тэгээд авах гэтэл "Дээрмийн хэрэг гарсан. Одоогоор эд зүйлийг бүртгэн, ломбардаас алдагдсан зүйлсийг тогтоохоор ажиллаж байгаа. Тиймээс хугацааг нь сунгуулан, дараа ирж аваарай. Ямар нэгэн хохирол гарвал бид хохирлыг бүрэн хариуцан төлөх болно" гэж хэлсэн. Ямартай ч хохирол барагдуулна гэж байна” гэсэн юм.

-ЛОМБАРДЫГ ГЭГЭЭН ЦАГААН ӨДӨР ДЭЭРЭМДСЭН ГЭВ-

Дээрмийн хэрэг 15:00 цагийн үед гарсан гэж хүмүүс хэлж байлаа. Иргэн Г-ийн хэлж буйгаар “Намайг ажлаа хийгээд зогсож байхад Сайн ломбардыг дээрэмдлээ гэсэн сураг сонсогдсон. Бүр гэгээн цагаан өдрөөр дээрэм хийсэн байсан. Удалгүй цагдаа нар ирж шалгалт хийж байгааг харсан. Хүмүүсийн ярьж буйгаар ойр хавийн камерын бичлэг шүүхэд хоёр эрэгтэй хүн дээрэмдсэн, хар зургийг нь гаргасан гэнэ лээ. Ломбардын ажилчдыг сүрдүүлэн, бүр хүлээд дээрэмдсэн гэсэн. Маш хурдан болоод өнгөрсөн учраас хэн ч юу ч хийж чадаагүй. Ердөө хэдхэн минутын хугацаанд болоод өнгөрсөн. Азаар хүн бэртэж гэмтээгүй юм байна лээ” гэж байлаа.

Харин ЦЕГ-аас хэргийн шалгалт үргэлжилж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. Ямартай ч тэр хавийн хүмүүс дээрмийн хэрэг гарсан “Өдрийн цагаар хоёр эрэгтэй хүн, “Сайн” ломбардад дайрч орон, ажилчдыг сүрдүүлж дээрэмдсэн бөгөөд зарим иргэний сонссоноор ажилчдыг хүлж, сүрдүүлсэн байж болзошгүй ажээ.




Өнөөдөр морь өдөр

14 минутын өмнө