НҮБ: Коронавирус Дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилт болж байна

НҮБ: Коронавирус Дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилт болж байна

Өнөөдрийн байдлаар/2020.04.01/ АНУ-д коронавирусийн халдвараар 3,889 хүн нас барж БНХАУ-аас давлаа.

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Коронавирусийн тахал нь 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа НҮБ байгуулагдсанаас хойш дэлхий даяар тулгарч байсан "хамгийн том сорилт" юм гэжээ.

Тус байгууллагын хийсэн судалгаагаар АНУ-д 240,000 хүн коронавирусийн улмаас нас барж болзошгүй гэсэн тоцоог гаргаад байгаа. Харин энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Ирэх хоёр долоо хоногт нөхцөл байдал хүндэрнэ. АНУ үүнд бэлэн байна” гэжээ.

М.Тэргэл