ЭМЯ: Тусгаарлалтад байсан Туркийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ: Тусгаарлалтад байсан Туркийн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ-аас коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээг танилцуулж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар /2020.04.01/ 2270 хүн тусгаарлагдах байранд ажиглалтад байна. Халдвар авсан нь тогтоогдсон нийт 12 иргэнээс хоёр нь эдгэрсэн бол биеийн байдал нь хүнд байсан хоёр иргэний бие сайжирчээ. Харин тусгаарлалтад байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү "Энэ сарын 28-нд БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүний хоёроос нь коронавирусийн халдвар илэрлээ. Бид ойрын хавьталд орсон 10 иргэнийг тусгаарлан, ажиглалтад авсан. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Элчин сайдын ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх ёстой гэж Монгол Улсын хууль тогтоомжинд заасан байдаг. Ирэхэд нь бид тусгаарлан шинжилгээ хийсэн. Гурав хоногийн дараа шинжилгээ хийхэд шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Эдгээр иргэн тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байсан гэж ойлгож болно” гэлээ.

Вирусээр өвчилсөн иргэдээс эмнэлзүйн шинж бага ажиглагдаж байна

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 205 оронд коронавирусын халдвар бүртгэгдсэн байна. Сүүлийн үед Африкийн оронд тархах үзэгдэл ихэсч байна. Дэлхийн улс орнууд халдвартай холбоотой шинээр хуулийн зохицуулалт хийж эхэлж байна. Монгол Улс ч коронавирусийн халдварын үед ажиллах хуулийн төсөл боловсруулахаар ЭМЯ-д ажиллаж эхэллээ. Вирусээр өвчилсөн иргэдээс эмнэлзүйн шинж бага ажиглагдаж байна. Тиймээс шинж тэмдэг илрээгүй ч вирусээр өвчилсөн байх магадлал өндөр тул сэрэмжээ алдахгүй байхыг хүсье" гэлээ.

Италийн Ломбарди мужид энэ сарын 25-наас хойш нас баралт бага багаар буурч байна

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "АНУ-д өнгөрсөн хоногт 800 гаруй хүн нас барлаа. Испани, Францад мөн нас барсан хүний тоо өмнөх өдрөөс өслөө. Италийн Ломбарди мужид энэ сарын 25-наас хойш нас баралт бага багаар буурч байна. Тус мужид гуравдугаар сарын 30-нд 458, 31-ний өдөр 381 нас баралт бүртгэгдлээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө