Хөл хорионы улмаас модны өмсгөл өмсөж гурван өдөр гадуур явсан эр баригджээ

Хөл хорионы улмаас модны өмсгөл өмсөж гурван өдөр гадуур явсан эр баригджээ

Коронавирусийн халдварын тархалтын улмаас дэлхийн олон оронд хөл хорио тогтоон, зарим орнуудад гудамжаар явахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл иргэд янз бүрийн арга хэрэглэн нууцаар гарах хэрэг гарах болжээ.

Тухайлбал хэдхэн өдрийн өмнө АНУ-д нохойн баг өмссөн нэгэн эр гудамжаар дөрвөн хөллөж явж байгаад цагдаад баригдсан хэрэг гарсан. Тэгвэл Сербид бас нэгэн эр мод мэт харагдуулсан өмсгөл өмсөн гудамжаар явж байгаад цагдаад баригджээ. Цагдаагийнхан уг эрийг шалгах үед тэрээр гурван өдөр гэрээсээ модны өмсгөлтэй гарч явсан байжээ. Сербид одоогоор коронавирусийн 900 тохиолдол бүртгэгдээд байна.