Аялал жуулчлалын салбар уналтад орсноор 1000 гаруй заан өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ

Аялал жуулчлалын салбар уналтад орсноор 1000 гаруй заан өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ

Коронавирусийн халдварын хямрал аялал жуулчлалаас олох орлогод нөлөөлж эхэлснээр Таиландад 1000 гаруй заан өлсгөлөнд нэрвэгдээд байгаа талаар байгаль хамгаалагчид мэдэгджээ. Хөл хорионы улмаас жуулчны тоо цөөрсөн тул 200 кг хоол хүнс хэрэглэдэг 4000 орчим зааныг тэжээх нь зааны асран хамгаалагчдад маш хүндрэлтэй байгаа аж. 

“Save Elephant” сангийн үүсгэн байгуулагч Лек Чайлерт ВВС-д өгсөн ярилцлагадаа "Зарим хээлтэй заанууд хоол тэжээл хомсдсоноор өлсөж үхэх аюулд ороод байна. Хэрэв бид санхүүгийн тусламж нэн даруй авахгүй бол бүх заан үхэх аюултай байна" гэжээ.

Нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл  зарим зааныг амьтны хүрээлэнд зарах, эсвэл хууль бус мод бэлтгэх ажилд зааныг дайчлахад хүрэх ажээ. Одоогийн байдлаар Тайландад Ковид19 вирусийн 1600 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

М.Тэргэл




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө