“Таван орд” ХХК-ийн ажилтан өндрөөс унаж амиа алджээ

“Таван орд” ХХК-ийн ажилтан өндрөөс унаж амиа алджээ

Өчигдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр 22-хон настай залуу ажлаа хийж байгаад амь насаа алдсан хэрэг гарчээ.   

Тодруулбал, Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ны хажууд байрлах “АПУ” ХХК-ны автоматжуулсан агуулах дотор манай ажилтан өндрөөс унаж нас барсан” гэсэн мэдээллийг өчигдөр 16:31 цагт цагдаагийн байгууллагад өгсөн байна.     

Тус дуудлагын дагуу шалгахад “Таван орд” ХХК-нд техникч ажилтай Багануур дүүрэг оршин суух 22 настай эрэгтэй Х нь галын дохиоллын систем суулгах үедээ 31 метр өндөр таазны хэсгээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан ажээ.