Талбайн урд талын “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын талаар албаны мэдээллийг өнөөдөр өгнө гэв

Талбайн урд талын “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын талаар албаны мэдээллийг өнөөдөр өгнө гэв

Нийслэлийн төв талбайн урд байрлах 1.6 га талбай бүхий “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г сэргээн засварлах ажил өчигдрөөс эхэлсэн. Тус газарт 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуур, ногоон байгууламжийг хийнэ гэж буй.

Нийслэлийн төсөв одоогийн байдлаар 100 тэрбум төгрөгөөр тасарч, цаашдаа 350 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байхад 3.2 тэрбум төгрөг гарган Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт усан оргилуур барих гэж байна иргэд бухимдаж эхлэв. Гуравхан сар ажилладаг усан оргилуурыг барихын тулд 3.2 тэрбум төгрөг гарлагадаж байхын оронд гэр хорооллыг дахин төлөвлөх, тохижуулах, орчныг нь сайжруулах ажлыг хийсэн нь дээр гэх санаачилгыг иргэдийн зүгээс Хотын дарга С.Амарсайханд хандан гаргасаар байна.

Учир нь усан оргилуурыг барихын “Хонхтой” цэцэрлэгтэй хүрээлэнд уулнаас авчирч суулгасан моднуудыг буцаан сугалж, өөр газарт дахин тарина гэж байгаа юм. Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мод сугалахгүй. Энэ талаар өнөөдөр албан ёсны тайлбар, танилцуулга мэдээлэл хийнэ” гэсэн юм.

 




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө