THE BELL: Хуавэй андроидыг Оросын технологиор орлуулж магадгүй

THE BELL: Хуавэй андроидыг Оросын технологиор орлуулж магадгүй

Хятадын компани Америкийн андроид үйлдлийн системийг Оросын “Аврора” үйлдлийн системээр орлуулж магадгүй гэнэ. The Bell сонины мэдээлснээр “Аврора” үйлдлийн систем нь Оросын “Ростелеком” компанид харьяалагддаг бөгөөд талууд хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Харин энэ мэдээлэл гарсны дараа Оросын Ростелеком тайлбар хийхдээ Хуавэй ухаалаг утсанд “Аврора” үйлдлийн системийг ашиглах санал хүлээж аваагүй, гэхдээ хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцолсон байна. Эргэн сануулахад, тавдугаар сарын дундуур АНУ-ын Худалдааны яам Хятадын Хуавэй компанийг хар жагсаалтанд оруулж, Америкийн бизнес хүрээллийнхэнтэй гагцхүү тусгай зөвшөөрөлтэйгээр ажил хэрэг явуулах шийдвэр гаргасан. Ийнхүү хар жагсаалтад багтсны дараа Америкийн төдийгүй дэлхийн томоохон технологийн компаниуд Хуавэй компаниас харилцаагаа тасалж эхлэсэн юм.