Токиогоос иргэдийг авч ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 13:05 цагт хөөрнө

Токиогоос иргэдийг авч ирэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 13:05 цагт хөөрнө

Монгол Улсын иргэдээ Япон улсаас татан авах тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орж өнөөдөр 13:05 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөхөөр болжээ.

Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисч, орон нутгийн цагаар 19:00 цагт Токиод буух бөгөөд дөрөвдүгээр сарын 03-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэн 13:05 цагт Улаанбаатарт буухаар болсон талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.

Энэ удаагийн тусгай нислэгээр урьдчилсан байдлаар 255 иргэний бүртгэл баталгаажсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 10 иргэн,  жирэмсэн 4, бага насны хүүхэдтэй гэр бүл 36, дамжин өнгөрөх 50 бусад 120 иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.

Тус нислэгээр ХӨСҮТ-ийн эмч нар, МХЕГ-ын Улсын байцаагч нар явах бөгөөд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэд эмч, байцаагч нарын тандалт, асуумж судалгаанд бүрэн дүүрэн, үнэн зөвөөр хариулахыг УОК, ЭМЯ-аас анхаарууллаа.

 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө