Коронавирусийн халдварын шинж тэмдэггүй өвчлөгсөд их байна

Коронавирусийн халдварын шинж тэмдэггүй өвчлөгсөд их байна

Өчигдөр /2020.04.01/ БНХАУ-ын эх баригчид анх удаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон ч ямар ч шинж тэмдэг илрэхгүй 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ын ээлжит хурлаар шинж тэмдэггүй өвчлөгсөд их байгааг дурдлаа.

Энэ тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Шинж тэмдэггүй халдвар зөөгчид их байгааг улс орнууд мэдээлж байна. Исландад халдвар тээсэн тохиолдлын 50 хувь, АНУ-д халдвар тээгчдийн 25 нь хувь нь шинж тэмдэггүй халдвар тээгчид байна” гэжээ.

Иймээс дэлхийн хэд хэдэн оронд халдвар авсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдлууд бүртгэгдсээр байгаа тул амны хаалтыг тогтмол зүүж, ЭМЯ-аас өгч буй зөвлөмжийг дагахыг анхааруулъя.