Байлдагчийн амь насыг хөнөөсөн этгээдэд 5 жилийн хорих ял оноов

Байлдагчийн амь насыг хөнөөсөн этгээдэд 5 жилийн хорих ял оноов

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч А цэргийн ангидаа нас барсан.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан захирагдагч Р.Вандлхангаа, А.Энхбаяр нар нь байлдагч А-г гар утас хэрэглэсэн гэх шалтгаанаар хөнжил, пүүгээг үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хугацаат цэргийн алба хаагч нарт гүйлгэх дүрмийн бус шйитгэл оногдуулсны улмаас байлдагч А-гын биеийн байдал гэнэт муудаж эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр нас барсан.

Тус хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагчаар ажиллаж байсан А.Энхбаяр болон тус ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын нэгдүгээр салааны механик, жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа нарыг буруутган цагдан хорьж шалгасан. Энэ хэрэгт Мотобуудлагын бателоны минрмётын батальоны салаан захирагч П.Бадамсамбуу мөн адил холбогдсон. Тэгвэл эл хэргийг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэж цэргийн ангийн гурван удирдлагыг хүний амь насыг санамсар болгоомжгүйгээр бүрэлгэсэн хэмээн Дээд шүүхээс тус бүр таван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.