"Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын нээлт эхэлж байна

"Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын нээлт эхэлж байна

Байгалийн түүхийн музейн барилгыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард буулган Чингис хааны музей барих шийдвэрийг ЗГ-аас гаргасан билээ. Тэгвэл "Чингис хаан" музейн барилгын ажлын нээлтийг өнөөдөр 14:00 цагаас хийхээр болжээ.

Тус музейд Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлах бөгөөд Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тухай тогтоол баталсан юм.