БНСУ хичээлийн шинэ жилийн нээлтээ цахимаар хийнэ

БНСУ хичээлийн шинэ жилийн нээлтээ цахимаар хийнэ

Коронавирусийн халдварын улмаас дэлхийн хэд хэдэн орон сургалтын үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар түр хугацаагаар зогсоогоод байгаа. Тэгвэл БНСУ ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болжээ.

Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 16-ны өдөр зохион байгуулах юм. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

Түүнчлэн 11 дүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, 12 дугаар сарын 3-ны өдөр хийхээр товложээ.