Ц.Баатархүү: Моддыг зөөж 3,2 тэрбум төгрөгөөр “Усан оргилуур” барих гэж байгааг эсэргүүцэж байна

2020-04-02 15:15

Ц.Баатархүү: Моддыг зөөж 3,2 тэрбум төгрөгөөр “Усан оргилуур” барих гэж байгааг эсэргүүцэж байна

Нийслэлийн төсөв 100 тэрбум төгрөгөөр тасраад байхад 10 мянга гаруй модыг устгаж 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байгаа ажлыг АН-ыэ бүлгээс эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “С.Амарсайхан даргад шаардлага хүргүүлж байна. Өөрөө захирамж гаргаж нийслэлчүүдийн агаарыг цэвэршүүлж, уушгийг нь цэвэрлэж байдаг 80 жилийн түүхтэй моддын 75 хувийг өөр газар зөөж шилжүүлж, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг эхлүүлжээ.

Өнөөдөр дэлхий нийтээр цар тахал тарчихсан энэ үед Улаанбаатарын хөрөнгийн эрэмбэ дараалал алдагдсан байна. Тиймээс бид энэ ажлыг АН-ын бүлэг эсэргүүцэж байна.

Өнгөрсөн жил Туул голын бургасыг хядаж байсныг эсэргүүцэж байсан. Өнөөдөр энэ модыг өөр газарт шилжүүлснээр эрдэмтэдийн тооцоолж буйгаар 15 тэрбум төгрөгийн хохирол учрах гэж байна. Дулааны улиралд буюу 3-4 сар ажиллах усан оргилуур барьж экологийн сүйтгэл хийж байгаа тул энэ ажлыг нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.  

2020-04-02 14:42

С.Амарсайхан: Бид зорилгоосоо буцахгүй, ажлаа үргэлжлүүлнэ

Хотын дарга С.Амарсайхан ээлжит мэдээллээ хийж байна. 

Тэрбээр "Шүүхийн шийдвэр нэртэйгээр хотын төвийн зарим талбайг өөрсдөдөө авах гэсэн томоохон сүлжээ ажиллаж байна. Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах талбай, Улаанбаатар зочид буудлын урд талын талбай зэргийг хувьчилсан байсныг бүгдийг нь буцааж авсан. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй олон байшин гудамж, зам талбай бий.

Хотын захиргаа зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй. Цаашлаад бусад бүтээн байгуулалтаа салбар салбараар нь иргэддээ танилцуулна. Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн. Гэхдээ сонгууль, хувийн зорилгоор ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү. Улстөржүүлэхээ боль. Ардчилсан намын эзэмшилд байсан олон газар хогийн хонхор болчихсон барилгууд олон бий. Цэцэрлэгт хүрээлэнг барьсных нь дараа үнэлэлт, дүгнэлээ өгөөрэй. Дахин хэлье. Бид зорилгоосоо буцахгүй" гэсэн юм.