Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ

Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд коронавирусийн халдвар бүртгэгджээ

Бүгд Найрамдах Сингапур улс дахь Монголын Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн тухай яамны албан ёсны цахим хуудас дээр мэдээлжээ.

Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүссэн байна.

Харин энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болжээ.  Сингапур улсад оршин суугаа монголчууд итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ [email protected] хаягт илгээх боломжтой. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болох юм байна.

Өнөө өглөөний байдлаар Сингапур улсад  коронавирусийн халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Нийт өвчлөгсдийн 475 нь дотооддоо халдвар авч, 525 тохиолдол гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн иржээ.