Ханш нээх өдөр Ээж модонд мөргөхийг хориглолоо

Ханш нээх өдөр Ээж модонд мөргөхийг хориглолоо

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой комисс ч тодорхй шийдвэрүүд гаргасаар байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс энэ сарын 4-нд тохиож буй ханш нээх өдрөөр иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй, аливаа зан үйлийн шинжтэй арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.

Учир нь, ханш нээх өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дахь Ээж модонд мөргөх зорилгоор маш олон хүн ирдэг байна. Мөн Сайханы хөтөл, Тужийн нарс зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах хүмүүсийн тоо нэмэгддэг аж. Иймээс ханш нээх өдөр ээж модонд мөргөхийг хоригложээ.