Өнөөдөр Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт болно

Өнөөдөр Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолт болно

Өнөөдөр болох Никитон хамтлагийн "Монголдоо хайртай" онлайн тоглолтыг Боловсрол телевизээр шууд дамжуулан хүргэх юм байна. Тоглолт 20 цагт эхлэх бөгөөд МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож байна.

Тоглолтын талаар Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд эрүүл энхийг хүсье! Бид олуулаа байгаагаа мэдэрлээ. Хамтдаа Баасан гарагт дуулж дархлаагаа дэмжиж нэгэн сайхан гэгээлэг үдшийг өнгөрөөнө. Бид бэлэн” хэмээн нийтэлжээ.

Түүнчлэн тоглолтыг "Ard News", "Монголдоо хайртай" фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм байна.