БЗД-ийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийн гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар олжээ

БЗД-ийн хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийн гэрээс 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар олжээ

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн шөнө буюу энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Батсүхийг цагдан хорилоо. Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

АТГ-ын мөрдөн байцаагчид Б.Батсүхийн гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авч, өөрийг нь цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.