Д.Нямхүү: Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Сэлэнгэ, Дарханд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй

ЭМЯ-аас коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 1-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Катар улсаас ирж Цэргийн Госпиталь эмнэлэгт тусгаарлагдсан 42 хүний шинжилгээнд вирус илрээгүй. Тандалтын зорилгоор уушигны хатгаагаар өвдсөн 81 сорьцоос коронавирусийн шинжилгээ авахад илрээгүй. 

ХӨСҮТ- тусгаарлагдсан 110, Госпитальд тусгаарлагдсан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Орхон аймагт тусгаарлагдсан 20, Дархан уул аймагт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс шинжилгээ илрээгүй. 

Нийт 326 шинжилгээ хийсэн. Бид ХӨСҮТ дээр PCR машиныг нэмж ашиглалтад оруулж өргөжүүллээ. Ингэснээр олон шинжилгээг зэрэг шинжлэх боломжтой болж байна. Үүний хажуугаар би хурдавчилсан тест буюу түргэвчилсэн оношлуурыг ашиглаж байна. Гэхдээ эцсийн хариу PCR төхөөрөмжөөр гарна. Түргэвчилсан оношлуур нь бидний ажилд томоохон нэмэр үзүүлж байна. Аливаа эрсдлийн дохиог бидэнд өгнө" гэлээ. 

Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх хүмүүст зориулж 60 гаруй орыг бэлдээд байна.