13 настай хүүхэд мотоциклтой осолдон амиа алджээ

13 настай хүүхэд мотоциклтой осолдон амиа алджээ

Гуравдугаар сарын 31-ны 18.00 цагийн үед Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын хоёрдугаар багийн нутаг “Цэлгэрийн бууц” гэх газар шороон замд улсын дугааргүй UB MOTO загварын мотоцикл онхолдож, 13 настай хүүхэд яаралтай эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад энэ сарын 2-нд нас баржээ. Талийгаач мотоциклыг жолоодож байсан юм байна.

Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 492 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нэг хүний амь хохирсон бол 10 хүн бэртсэний хоёр нь хүүхэд байжээ.

Иймээс иргэдийг тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой байх, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний дүрмээ биелүүлэн замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.