Монгол улс хамгийн их алт тушаасан эхний таван улсын нэг болжээ

Монгол улс хамгийн их алт тушаасан эхний таван улсын нэг болжээ

Жил бүр дэлхийн таван төв банк улс орнуудын жилийн эхний хоёр сарын алт худалдан авалт болон тушаалтын мэдээг өнгөрсөн найман сартай харьцуулсан тоон мэдээллийг гаргадаг билээ.

Энэ оны эхний хоёр сард алтны нөөцөө нэмэгдүүлсэн улсуудын тавдугаарт Монгол улс эрэмбэлэгдсэн байна. Эрэмбэлэгдсэн улсууд хамгийн багадаа нэг тонн алтаар нөөцөө ихэсгэсэн гэв.

Харин алт худалдан авалтын талаар “Gold Hub” сайтын мэдээлснээр хоёрдугаар сарын эцэст алтны нөөцөө тайлагнасан төв банкуудаас Турк (24.8тн), Орос (10.9т), Казахстан (1.8т), Катар (1.6тн) нь нэг сарын турш худалдан авалт хийсэн онцлох худалдан авагчид болжээ. Үүний зэрэгцээ Узбекистан 3.1 тонн алт худалдсан нь онцлох мэдээ болжээ.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө