Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг хориглов

Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн экспортлохыг хориглов

Евразийн эдийн засгийн холбооны гүйцэтгэх байгууллага (ЕАЭА) коронавирусийн тахлын үед тогтвортой нийлүүлэлтийг хангах зорилгоор зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний экспортод гурван сарын хориг тавьжээ.

Тодруулбал Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос улс сонгино, сармис, манжин, улаан буудай, будаа, сагаг будааны бүтээгдэхүүн, шар будаа, том ширхэгтэй улаан буудайн гурил, шар буурцаг, наранцэцгийн зэргийг зургадугаар сарыг дуустал экспортлохыг хориглосон байна.

Өнөөдрийн байдлаар Орос улсад коронавирусийн 3500, Беларусь улсад 300 гаруй, Казахстанд 440 давсан гэж мэдээлж байгаа бол Арменд халдвар авсан хүмүүсийн тоо 660-аас давжээ.

Эх сурвалж: sputniknews