Дэлхийн Банк Монгол Улсад 26.9 сая долларын санхүүжилтыг баталлаа

Дэлхийн Банк Монгол Улсад 26.9 сая долларын санхүүжилтыг баталлаа

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, ирээдүйд үүсч болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг хангах төсөлд зориулан 26.9 сая ам. долларын санхүүжилтийг олгохоор Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл баталжээ.

Төсөл нь яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн нийтээр COVID-19 халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн нь хямралын нөхцөл байдалд бэлэн байх, эрүүл мэндийн тогтолцооны даван туулах чадварыг бэхжүүлэх шаардлагатайг тодорхой харуулж байна. Энэхүү яаралтай тусламжийн үйл ажиллагаа нь COVID-19 цар тахлын эсрэг нэн шаардлагатай арга хэмжээг дэмжихээс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбар цаашид аливаа яаралтай нөхцөл байдал, хямралыг даван туулах чадварыг урт хугацаанд сайжруулах юм” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө