Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа.Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий. Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллах шаардлага үүсч байна” гэлээ.

Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан танхмын давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар одоогоор судалж байгаа бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй юм байна.