RISE хөтөлбөрт хамрагдсан оюутнууд цахимаар суралцаж, олон улсын сертификат авчээ

RISE хөтөлбөрт хамрагдсан оюутнууд цахимаар суралцаж, олон улсын сертификат авчээ

ХААН Банк сангаас жил бүр шинээр оюутан болж буй залууст зориулан “RISE” хөтөлбөрийг зарладаг.

2018 оноос эхлэн хэрэгжиж 1800 гаруй оюутныг хамруулаад буй уг хөтөлбөр нь нийт оролцогч нартаа хувь хүний хөгжлийн чиглэлээр олон сургалт, арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог билээ. Хичээлийн жилийн турш үргэлжилдэг энэхүү хөтөлбөр нь коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор хичээл сургууль хаагдаж, оюутнууд хөл хорионд байгаагаас үүдэн зайнаас сурч боловсрох бүхий л боломжийг олгохоор зорьж байна.

Энэ жилийн оролцогч 75 оюутан хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч гуравдугаар сард “Dale Carnegie Mongolia” төв, “Universal Language Center” төвийн хамт олонтой хамтран хувь хүний хөгжил, англи хэлээр хэрхэн эссе бичих вэ сэдвээр цахим сургалтад хамрагдсан байна. Оюутнууд өөртөө итгэх итгэл, харилцааны болон манлайллын ур чадвар, өөрийгөө илэрхийлэх арга, хандлагаа сайжруулах, стрессээ хэрхэн удирдах талаар “Dale Carnegie Mongolia” төвийн 12 цагийн хөтөлбөрт хамрагджээ.Олон улсын стандарт бүхий энэхүү хичээлийг амжилттай дуусгасан оюутан бүр олон улсын сертификат авсан байна.

Мөн “Universal Language Center” төвтэй хамтран англиар эссе бичих сургалтад хамрагдаж, бүх төрлийн тэтгэлэг болон их, дээд сургуулийн элсэлтэд зориулсан эссе бичих зэрэг ур чадварыг олж авсан байна. Оролцогчид хөтөлбөрийг үр дүнтэй бөгөөд тэр болгон мэддэггүй мэдээллийг өгч чадсан сургалт болсон гэж дүгнэжээ.

Уламжлал болсон энэхүү “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийг зохион байгуулагчид цаашид ч оюутнуудад цахим сургалт, олон сонирхолтой арга хэмжээ, боломжуудыг санал болгох талаар онцоллоо. Хөтөлбөрт хамрагдаж олон боломжийн үүд хаалгыг нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл энд дарж мэдээлэл авч, үе тэнгийн залуустай туршлага, мэдлэг хуваалцаарай.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө