БНХАУ коронавирусийн талаар анх мэдээлсэн эмчид баатар цол нэхэн олголоо

БНХАУ коронавирусийн талаар анх мэдээлсэн эмчид баатар цол нэхэн олголоо

БНХАУ-ын Хубэй мужийн захиргаа коронавирусийн голомтод ажиллаж байхдаа халдвар авч амиа алдсан 14 эмчид баатар цол олгожээ. Шагнуулсан эмч нарын дотор шинэ төрлийн коронавирусийн тархалт эхэлж байгаа талаар олон нийтэд анх зарласан Ли Вэньлян багтсан байна.

Шагнал гардуулах зарлигт “Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт нь БНХАУ байгуулагдсан 1949 оноос хойш тохиосон хамгийн онцгой нөхцөл байдлын нэг байсан. Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид коронавирустэй тэргүүн эгнээнд, Ухань, Хубэйн төлөө “тулалдлаа”. Энэ тулаанд олон баатрууд төрж гарсан. Цол хүртсэн Ван Бин болон бусад 13 нь тэдний дундаас шилдэг нь байлаа” хэмээн бичжээ.

Баатар цолоор шагнагдсан 14 эмчийн 10 нь эрэгтэй дөрөв нь эмэгтэй бөгөөд хамгийн ахмад нь Ухань хотын Хуншань дүүргийн поликлиникийн эмч 72 настай Ван Бин, хамгийн залуу нь мөн хотын Цзянся дүүргийн Ардын нэгдүгээр эмнэлгийн эмч 28 настай Пэн Иньхуа байсан аж.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө