Л.Мөнхтүшиг: Японоос ирсэн зорчигчийн биеийн халуун 37.5-аас доош байсан тул онгоцонд суулгасан

Л.Мөнхтүшиг: Японоос ирсэн зорчигчийн биеийн халуун 37.5-аас доош байсан тул онгоцонд суулгасан

Токио-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 16.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, 266 иргэн эх орондоо ирлээ. Мөн нислэгээр нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмж тээвэрлэн ирснийг МИАТ компаниас мэдээлсэн.

Өнөөдөр болсон УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг  "Бүх зорчигчийн биеийн халуун 37.5-аас доош байсан тул онгоцонд суулгасан " гэж мэдэгдсэн. 

Иргэдийг ирсэн даруйд 21-28 хоног тусгаарлахаар бөгөөд зорчигчдын ачаа, тээшийг тодорхой хугацаанд ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн тусгай нислэгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжлийн хяналтын эрүүл ахуй, халдварын ахлах байцаагч нар, ХӨСҮТ-ийн эмч болон нисгэгч, инженер, техникийн ажилтан, үйлчлэгч нарыг мөн хугацаанд тусгаарлах юм.

М.ТЭРГЭЛ