Д.Нямхүү: Токиогоос ирсэн коронавирусийн сэжигтэй 64 хүний хариу өнөөдөр гарна

Д.Нямхүү: Токиогоос ирсэн коронавирусийн сэжигтэй 64 хүний хариу өнөөдөр гарна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 264 хүн ажиглалтад байна. Тэдгээрийн дотор Сөүл, Токиогоос ирсэн 104 хүн байна. Халдвартай бүс нутгаас Токиогоор дамжин ирсэн 64 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан, хариу нь өнөө орой гарна. Хамгийн сэжигтэй гэж үзсэн хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Сөүлээс ирсэн 37 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд уушгины хатгалгаагаар өвчилсөн 27 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй" гэлээ.