Ц.Элбэгдорж: Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт супер

Ц.Элбэгдорж: Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт супер

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс агаарын замаа хааж, гадны иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Харин энэ хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантай Монгол Улсын иргэдээ Ази болон Европын зарим орнууд руу тусгай нислэг үйлдэн, эх оронд нь авч ирж байна.

Тухайлбал өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж 250 гаруй иргэний авч ирсэн тухай УОК-оос мэдээлж буй.

Харин тус нислэгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн байна. Тэрээр энэ тухай өөрийн твиттер хуудастаа “Сайхан өглөөний мэнд. Олон сайхан хүний сэтгэл, тус дэм, угтаж үйлчлэх нь мянга талархаад барамгүй. Нислэг, ариутгал, тээвэр, үйлчилгээ, зохицуулалт супер. Зарим нь бүр хадаг сүүгээ бариад тосох. Цонх хаалга битүү автобус. Болдогсон бол мэнд мэдэж, золгон уулзмаар. Баярлаж байнөө” гэжээ.