Японы нислэгээр Хотын дарга С.Амарсайханы гэр бүл ирсэн үү

Японы нислэгээр Хотын дарга С.Амарсайханы гэр бүл ирсэн үү

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр шинэ коронавирусийн халдвар дэгдсэн орнуудаас иргэдээ татан авчрах ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.

  • МИАТ компани нэгдүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж тэндээс 31 иргэнээ авчирсан.
  • Гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд 244 иргэн авчирсан.
  • Гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэнээ авчирсан. Мөн Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж 31 зорчигч авчирсан.
  • Гуравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 252 зорчигч авчирсан.
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Сөүлээс 261 иргэнээ авчирсан. 
  • Дөрөвдүгээр сарын 4-нд Японоос 255 иргэнээ авчирсан. Ингээд зайлшгүй ирэх шаардлагатай нийт 1540 хүнээ авчраад байна.

Хамгийн сүүлийн нислэг буюу энэ сарын 4-нд тусгай үүргийн онгоцоор Японоос ирсэн хүмүүсийн дунд Хотын дарга С.Амарсайханы эхнэр, хүүхдүүд ирсэн гэх мэдээлэл байна.