ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЭХНЭР: Хүүхдүүдээс маань Ковид 19 вирус илэрсэн ч биеийн байдал нь сайн байна

ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЭХНЭР: Хүүхдүүдээс маань Ковид 19 вирус илэрсэн ч биеийн байдал нь сайн байна

Гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Турк улсын гурван иргэн ирсэн. Тус иргэд нь БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалын эхнэр, хүүхэд байсныг албаны эх сурвалж баталсан юм.

Тэднийг тусгаарлалтад авах үед “Элчин сайдын эхнэр Рэма Зейнеп өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тусгаарлагдаж байсан өрөөг голж зохисгүй үйлдэл гаргалаа” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллэр тархсан. Энэ талаар Турк улсын элчин сайдын эхнэр өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг бичжээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

-ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТУРКИЙН ХЭВЛЭЛЭЭР ГАРСАН НЬ. МАШ ШУДАРГА БУС САНАГДАЖ БАЙНА-

Тэрбээр “Найзууддаа, Би ихэнхдээ гэр бүлтэйгээ холбоотой зүйлсийг хуваалцдаггүй ч санаа зовниж буй ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэндээ зориулан хувийн болоод эрүүл мэндийн байдлынхаа талаар дараах мэдэгдлийг хийж байна.

Хүнд хэцүү үйл явцын дараа хүүхдүүд маань хоёр өдрийн хэцүүхэн аяллыг туулж ирсэн юм. Харамсалтай нь тэд гэртээ биш эмнэлэгт очих шаардлагатай болсон.

Учир нь тэдний Ковид19 вирусийн шинжилгээний хариу эерэг гарсан. Харин миний шинжилгээний хариу сөрөг гарсан. Хэдий ийм ч ханиалгах, халуурах эсвэл уушиг нь ямар нэгэн байдлаар гэмтээгүй. Биеийн байдал нь сайн байна.  Тэдний эмчилгээ монгол эмч нарын дотно, халуун халамжаар үргэлжилж байна.

Хэрвээ тэд Туркт байсан бол эмнэлэгт биш гэртээ байх байсан. Бидэнд тулгарч байгаа ганц асуудал бол шинжилгээний хариу сөрөг гарснаас эх хүүхдүүд тусдаа өрөөнд байрлаж буй явдал юм. Бид энэ улсыг гурван жилийн турш өөрийн орон гэр шигээ санаж явсан. Ард иргэдэд нь болон байгальд хайртай. Худал хуурмаг мэдээлэл Туркийн хэвлэлээр ч бас гарсан нь маш шударга бус санагдаж байна. Шударга үнэн гарч ирнэ гэдэгт би итгэдэг” гэжээ.

М.ТЭРГЭЛ




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө