“Apple” компани нэг сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэнэ

“Apple” компани нэг сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэнэ

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук өөрийн твиттер хуудаснаа "Манай компани эмнэлгийн ажилтнуудад зориулан нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр боллоо" хэмээн ярьсан бичлэгээ байршуулжээ.

“Apple” компани долоо хоногт нэг сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүнээ эхний ээлжинд АНУ-ын эмнэлгийн ажилтнуудад, дараа нь дэлхий даяар тараахаар төлөвлөсөн байна. Мөн тус компани халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс 20 сая амны хаалтыг дэлхий даяар хандивлаж байгаа аж.

Одоогоор нүүрний хамгаалалтыг бүтээх, үйлдвэрлэх, нийлүүлэх үйл ажиллагаанд загвар зохион бүтээгчид, инженерүүд, нийлүүлэгчдээ татан оролцуулж эхэлсэн байна. Харин бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай материалыг өөрийн улс болон БНХАУ-аас авч байгаа юм байна.

Эх сурвалж:CNBC, Forbes