Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад С.Бямбацогтыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад С.Бямбацогтыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.06.11/ тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулснаар баталгаажих юм.