Машинтайгаа эргүүл хийж байсан албан хаагч нуурын усанд цөмрөн амиа алджээ

Машинтайгаа эргүүл хийж байсан албан хаагч нуурын усанд цөмрөн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З мөсөн замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч живж амиа алджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургадугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” гэх газар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй өдөр  мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг дрөвдүгээр сарын 4-ны өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн,  цагдаагийн тасгийн, тосгоны захирагчийн албаны, ар гэрийн гээд нийт 33 хүн, 9 автомашинтайгаар 04.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан  байна.

Түүнийг эрэн хайх явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар дөрвөн удаагийн гүний шумбалт хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж татан гаргажээ.