БНХАУ коронавирусийн халдварыг даван туулсан иргэддээ зориулж "Ухань" хэмээх пуужин хөөргөнө

БНХАУ коронавирусийн халдварыг даван туулсан иргэддээ зориулж "Ухань" хэмээх пуужин хөөргөнө

БНХАУ коронавирусийг ялан дийлж, хүнд үеийг амжилттай даван туулсан иргэддээ баяр хүргэн, “Ухань” хэмээн нэрлэсэн хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст тойрог замд оруулаха тухай "Жэньминь жибао" сонинд мэдээлжээ.

Уг хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1A" зөөгч пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл болох төлөвтэй байна хэмээн хэвлэлийнхэн үзэж байна.

БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд, мөн сарыг судлах технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн гадаргууг энэ жилээс эрчимтэй судалж эхлэх ажээ.