Улсын хилээр 1.3 кг алт нэвтрүүлэхийг завдсан жолоочийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж илрүүлжээ

Улсын хилээр 1.3 кг алт нэвтрүүлэхийг завдсан жолоочийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж илрүүлжээ

Замын-Үүд дэх Гаалийн газраар энэ сарын 6-ны өдөр нүүрс тээвэрлэж явсан жолооч 1,3 килограмм алтыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Харин түүний энэхүү хууль бус үйлдлийг хуулийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж илрүүлжээ. 

Хэргийг тодруулбал, энэ сарын 6-ны өдөр нүүрс тээвэрлэж явсан том оврын автомашины жолооч П өмсөж явсан гадуур хувцсандаа 1.3 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.