Монголбанк гуравдугаар сарын байдлаар 5.3 тонн алт худалдан авчээ

Монголбанк гуравдугаар сарын байдлаар 5.3 тонн алт худалдан авчээ

Монголбанк 2020 оны эхний сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авчээ.

Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө байгаа юм.

2020 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 141,512.11 төгрөг байжээ.