Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд болно

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд болно

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 9-нд товлогдлоо.  Түүнд холбогдох Эрүүгийн хэргийг өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  

Тодруулбал М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “Эрдэнэс таван толгой” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан “хэргийг үйлдсэнд буруутгадаг.

Харин М.Энхсайхан энэ бүхнийг зохиомол хэрэг гэж мэдэгдсээр ирсэн.        

Шүүх хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд н.Болдбаатар, н.Мөнх-Эрдэнэ, н.Дуламсүрэн нар багтжээ. Харин шүүгчдийн анхны бүрэлдэхүүнээс н.Оюунчимэг шүүгч өөрийн хүсэлтээр татгалзсан байна.