Гэр бүлээрээ машинтай зугаалж,  хөл хорионы дэглэм зөрчсөн Шинэ Зеландын сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Гэр бүлээрээ машинтай зугаалж, хөл хорионы дэглэм зөрчсөн Шинэ Зеландын сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Дэвид Кларк хөл хорионы дэглэм зөрчин гэр бүлээрээ машинтай зугаалж буй нь хяналтын камерт бичигджээ. Тэрээр өөрийнхөө үйлдлийг хүлээн байгаагаа мэдэгдэн огцрох өргөдлөө өгсөн байна. Харин Шинэ Зеландын Ерөнхий сайд тахлын үед Эрүүл мэндийн сайдаа солих нь тохиромжгүй хэмээн үзэж түүнийг тушаал бууруулжээ.

Ингэснээр Дэвид Кларк дэд сайдын албан тушаалд очсон ба мөн давхар Сангийн яаманд хашдаг байсан ажлаа өгөхөөр болсон байна.

Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн бөгөөд машинтайгаа гэр бүлээрээ зугаалж байгаа нь  хэвлэлд нийтлэгдсэнээр асуудал үүсчээ. Шинэ Зеландад өнөөдрийн байдлаар 1,100 гаруй хүн халдвар авч, нэг хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж:BBC




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө