ШУУД: АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж байна

ШУУД: АН байгуулагдсаны 30 жилийн ойн баярын нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж байна

Ардчилсан хувьсгал өрнөж, Монгол Улс “Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм”-д шилжээд даруй 30 жилийг ардаа үджээ. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Иймд өнөөдөр Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийнхээ цахим баярын хурал болсон бол, Монгол улсын сүүлийн 30 жилийн хугацааны  түүхийг харуулсан телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг яг одоо үзэгчдийн хүртээл болж байна. 

Үйл явдлыг тодруулбал, 1990 оны дөрөвдүгээр сард Монголын Ардчилсан нам /МоАН/-ын их хурал болж, намынхаа дүрмийг баталж, намын Ерөнхий зохицуулагчаар Э.Бат-Үүлийг сонгон баталж, 1990 оны тавдугаар сард дээд шүүхэд хууль ёсоор бүртгүүлж байжээ. Ийнхүү МоАН байгуулагдсан нь ардчиллыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх олон намын тогтолцооны эх суурийг бүрдүүлж, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болж байжээ.

 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө