Ухань хотоос гарах чиглэлийг нээсэн даруйд 55 мянган хүн тасалбар захиалжээ

Ухань хотоос гарах чиглэлийг нээсэн даруйд 55 мянган хүн тасалбар захиалжээ

76 хоногийн хөл хорионд байсан Уханий оршин суугчид өчигдөр шөнө хотоосоо гарах эрхтэй боллоо. 11 сая орчим хүн амтай тус хотод шөнө дундаас эхлэн хотоос гарах төмөр зам, агаарын болон авто замын урсгал нээгдэж, хүмүүс чөлөөтэй зорчиж эхэлсэн байна.

Энэ үеэр иргэд авто урсгалын зам дээр олноор цуглан баярлаж, Ухань хотын эмч сувилагч, зам тээврийн ажилчдад баяр хүргэж алга ташиж байжээ.

Ухань хот руу гаднаас нэвтрэх тээврийн урсгалыг хоёр долоо хоногийн өмнөөс нээсэн. Харин гарах урсгалын нээсний дараа хотоос эхний өдөр 55,000 гаруй тасалбар захиалагджээ. 

Эх сурвалж:Global Times