Дөрөвдүгээр сарын дунд, сүүл үеэр ихэнх нутгаар бороо орно

Дөрөвдүгээр сарын дунд, сүүл үеэр ихэнх нутгаар бороо орно

Цаг уур орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээллээ. Ойрын өдрүүдэд цаг агаарын муудалт бага байх учраас цас, бороо буюу тунадас орохгүй.

Харин дөрөвдүгээр сарын хоёр болон гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар  бороо орж эхэлнэ. Салхины хувьд манай улсын агаарын температур хүйтнээс, дулаан руу буюу хоёр өөр төрлийн агаар солигдож байгаа учир дулаан жигдэртэл салхитай байна гэжээ.

Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт Улаанбаатар хотын хувьд агаар харьцангуй тогтвортой байгаа бөгөөд шөнөдөө хамгийн дулаандаа 0 градус байгаа нь тунадас орсон ч  нойтон цас орох магадлалтай гэсэн үг Манай нутгийн ихэнх газрын цас хайлж,  хуурайшилт нэмэгдэж байгаа учир бага зэргийн салхи дэгдэхэд шороон шуурга шуурах төлөвтэй байгаа юм байна. Бүхий л нутгаар чийгийн агууламж бага байгаа бөгөөд дөрөвдүгээр сар дуустал салхины хурд их байх төлөвтэй байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө