Хятадад 14 заан эрдэнэшишийн дарс уун, согтсон байдалтай олджээ

Хятадад 14 заан эрдэнэшишийн дарс уун, согтсон байдалтай олджээ

Хятадын Юньнань мужид коронавирусийн улмаас хөл хорио тогтоон, ил хуль болсон тул зэрлэг амьтад олноор үзэгдэж болжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд тус мужид 14 заан сүрэглэн эрдэнэшишийн талбайд байсан 30 литр дарсыг уун согтож, ойролцоох тариалангийн талбайгаас олджээ.

Түүнчлэн заанууд хүний өмч хөрөнгө хохироогүй байна. Заан согтсон хэрэг урьд өмнө нь Энэтхэгт гарч байсан бөгөөд 2010 онд жимсний дарс уун согтсон заанууд гурван хүний аминд хүрч байсан хэрэг гарч байжээ.