Москвагийн иргэд 3.2 тэрбумын замын хашлага солих ажлыг эсэргүүцэж эхэлжээ

Москвагийн иргэд 3.2 тэрбумын замын хашлага солих ажлыг эсэргүүцэж эхэлжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин 3.2 тэрбум рублиэр замын боржин чулуун хашлага худалдаж авсан хэрэг хойд хөршид нэлээдгүй маргаан дагуулж байна. Эсэргүүцэл тендерт ялсан компани ажлаа эхлүүлснээс хойш  улам нэмэгджээ. Энэ компани нь “Крост” групп, Алексей Добашины эзэмшилд байдаг бөгөөд тэрээр хотын даргын сонгуульд Сергей Собянинд тусалж байсан аж.

Гэрээг 2019 оны наймдугаар сард буюу цар тахлын талаар мэдээгүй байхад хийжээ. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдсөн тул гэрээг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн иргэд үзэж байгаа юм.

Түүнлчэн “Цар тахлын үед 3.2 тэрбум рублиар замын хашлага солих нь ухаалаг ажил мөн үү” гэсэн гарчигтай мэдээлэл ВВС агентлагийн орос хэл дээрх хувилбарт нийтлэгдсэн байна. Харин хотын дарга С.Собянин “Бидэнд дахиад нөөц мөнгө бий” гэжээ. 




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө