Коронавирусийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайдын биеийн байдал нь тогтворжжээ

Коронавирусийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайдын биеийн байдал нь тогтворжжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авч, өчигдөр биеийн байдал нь хүндрэн эрчимт эмчилгээний тасагт шилжсэн билээ.

Лондон хотын Гэгээн Томасын нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж буй Ерөнхий сайдын биеийн байдал “тогтвортой” байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Б.Жонсоны үүргийг түр орлон гүйцэтгэж буй Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ерөнхий сайдыг эдгэрнэ гэдэгт “итгэлтэй” байгаагаа илэрхийлээд, түүнийг “дайчин” хүн хэмээн тодорхойлжээ.

Түүнийг орлож буй Д.Раабын мэдээлснээр, Ерөнхий сайд хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэрбээр ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр хэвийн амьсгалж байгаа гэжээ.