Ж.Туул: Нүүрс тээврийн замд гарч байгаа бүх хэрэг хаагдаж байна

Ж.Туул: Нүүрс тээврийн замд гарч байгаа бүх хэрэг хаагдаж байна

2018 оны арванэгдүгээр сард Өмнөговь аймагт нүүрс тээвэрт явж байсан жолооч машиндаа шатаж амиа алдсан хэргийн талаар “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”-ноос мэдээлэл хийлээ.

Дээрх хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын цагдаа, прокуророос 4 удаа хааж, Ерөнхий прокуророос нэг удаа хаасан байна. Улсын Ерөнхий прокурорт жилийн өмнө ирээд буцаагдаж, одоогоор эцэслэн шийдвэрлэгдэхээр дахин ирсэн аж.

-ГАЛ ГАРСАН ШАЛТГААН БОЛОХ КАБИНЫ ХАЛААГУУР
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН
НЭГДСЭН САНД БҮРТГЭЛГҮЙ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН-

Тус хэргийн хохирогч, амиа алдсан иргэний эхнэр Ж.Туул “Бид хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдэхийг нэг жил таван сар тууштай хүлээсэн ч үнэхээр бүтдэггүй юм байна. Ялангуяа орон нутагт гарсан хэргийг шийдвэрлэх үйл явц маш удаан, шударга бус болдог юм байна. Манай гэр бүлийн зүгээс хэргийн талаар хангалтай нотлох баримт, дүгнэлтүүдийг цуглуулсан ч хэргийг шалгаж байгаа хүмүүс зөвхөн өөрсдөдөө ашигтай баримтыг авчихаад бусдыг нь авч үзээгүй. Минийхтэй адил олон хэрэг шийдвэрлэгдэхгүй хаагдаж, тэдний ар гэрийнхэн хохирсоор байна.” гэв.

"Омогт цагаан шонхор транс” компани хуулийн дагуу олон улсын тээвэр эрхлэлт хийж байгаа учраас ажил гүйцэтгэж байгаа хүмүүстэйгээ хугацаагүй ажлын гэрээ байгуулах ёстой байсан.

Мөн тухайн холбооны гишүүд мөрдөн байцаагч нар нэг хэрэг дээр хоёр хохирогч тогтоож, хадам бэрүүдийг хагаралдуулах замаар хэргийг хэргэсэхгүй болгодог. Баасан гаргийн 18 цагаас хойш залгаж Өмнөговьд ирж хэрэгтэйгээ танилц гэх мэтээр хохирогчдод шахалт үзүүлэн хэргийг хаах нөцөл бүрдүүлдэг талаар гомдолтой байгаагаа хэлж байлаа.